

Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан ӨМӨЗО-ы Намын хорооноос ӨМӨЗО-ы намын шилдэг гишүүн, намын шилдэг ажилтан ба анхан шатны дэвшсэн намын зохион байгуулалтад шагнал гардуулах хурлыг 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн хуралд оролцож үг хэлжээ.
Тэрээр “Бүх шатны намын байгууллагууд болон бүс нутгийн намын гишүүд Ши Жиньпин даргын Хятадын онцлогтой социализмын тухай ойлголтыг шинэ зуунд сайтар судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Анхны хүсэл зорилгоо үл мартаж, эрхэм зорилгоо санаж, шинэ зуунд тэмүүлэн, үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулан Хятадын агуу их мөрөөдлийг хэрэгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулаарай” хэмээн онцолжээ.
Хурлыг ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь даргалсан байна. ӨМӨЗО-ы Намын хорооны Байнгын хороо, Зохион Байгуулалтын Газрын дарга Ян Вэйдүн “ӨМӨЗО-ы Намын хороо ӨМӨЗО-ы намын шилдэг гишүүн, намын шилдэг ажилтан ба анхан шатны дэвшсэн намын зохион байгуулалтад шагнал гардуулах тухай шийдвэр”-ийг зарлажээ. ӨМӨЗО-ы Намын хорооноос Гө Чи зэрэг намын шилдэг гишүүн болсон 200 хүн, Жян На зэрэг намын шилдэг ажилтан болсон 100 хүн болон Хөххотын хотон дүүргийн Тай Пин нийгэм дүүргийн Намын зөвлөл зэрэг 100 анхан шатны намын байгууллагад шагнал гардуулж, “ӨМӨЗО-ы намын шилдэг гишүүн”, “ӨМӨЗО-ы намын шилдэг ажилтан”, “ӨМӨЗО-ы анхан шатны дэвшсэн намын зохион байгуулалт” хэмээх цолыг тус тус гардуулжээ.
Шы Тайфэн ӨМӨЗО-ы Намын хорооны нэрийн өмнөөс нэр дэвшигдэж сайшаагдсан тэргүүний хувь хүн болон тэргүүний хамт олонд халуун баяр хүргэж, түүхийн эл хугацаанд нам, ард түмний төлөө, Өвөр Монголын хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулсан ахмад намын гишүүд, боловсон хүчинд өндөр хүндэтгэл үзүүлж, ӨЗО-ы бүх ажлын байранд шаргуу ажиллаж байгаа намын гишүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр онцлохдоо “ХКН-аас хувьсгалыг дэмжиж, бүтээн байгуулалт, шинэчлэлийг удирдах агуу түүхэн үйл явцад Өвөр Монголын бүх шатны намын байгууллагууд болон намын гишүүд нам, ард түмэндээ үргэлж үнэнч байж, адил бус түүхэн цаг үед намтайгаа нягт уялдаж, үүрэг даалгаврыг сайн биелүүлж, бүх цар хүрээ, бүх ажил төрөлдөө гайхалтай сайн амжилтад хүрсэн. Өнөөдөр сайшаагдсан тэргүүний хувь хүн, тэргүүний хамт олон бол тэдний дундах шидэг төлөөлөгч юм. Эдгээр тэргүүний хувь хүн болон тэргүүний хамт олон нь намдаа, ард түмэндээ үнэнч байж, өөрсдийнхөө ажлыг сайн хийж, ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчилж, жирийн албан тушаалд ер бусын гүйцэтгэлийг бий болгож, намын улаан далбаанд нүд гялбам өнгө гэрэл авч ирсэн” гэжээ.
Шы Тайфэн сайшаагдсан тэргүүний хувь хүн болон тэргүүний хамт олны хүндэтгэлийг эрхэмлэн дээдэлж, ихэмсэг байдал, дэмийрлээс сэрэмжилж, тууштай хүчин чармайлт гарган, өөрсдийн ажил хөдөлмөрт тулгуурлан, шаргуу хөдөлмөрлөхөөр дамжин үлгэр жишээ болж, орчин үеийн шинэчлэлд шинэ ололт, шинэ хувь нэмэр үзүүлэхийг уриалав. Тэрээр мөн бүх ӨЗО-ы бүх шатны намын байгууллагууд болон намын гишүүд сайшаагдсан тэргүүний хувь хүн болон тэргүүний хамт олныг үлгэр жишээ болгон тэдний дэвшилтэт үйлс, өндөр оюун санаанаас суралцаж, авьяас чадварыг олж харан сайн сайхныг нь даган дуурайж, өөрийн биеийн бүтээн байгуулалтаа чангатгаж, бүх хүчээ нэгтгэн, нам, ард түмэн, цаг үед осолдохгүйгээр шинэ ололт амжилтыг бий болгохыг уриалжээ.


Шы Тайфэн онцлохдоо “Түүхийн шинэ нөхцөл байдалд хандаж, намын ерөнхий удирдлагыг чанга баримталж, аливаа ажлыг чанартай сайн хийхийн тулд шинэ зууны намын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлага, шинэ зууны намын зохион байгуулалтын шугамыг бүрэн хэрэгжүүлж, бүх шатны бүхй л салбарын намын байгууллагуудын бүтээн байгуулалтыг цогцоор нь чангатгаж, намын байгууллагуудын улс төр, зохион байгуулалтын чиг үүргийг тасралтгүй дээшлүүлж, намын бүтээн байгуулалтын чанарыг тасралтгүй дээшлүүлж, үндсэн шатны намын байгууллагын ерөнхий ахиц дэвшлийг түлхүү ахиулах хэрэгтэй” гэжээ.
Тэрээр мөн “ӨЗО-ы бүх шатны намын байгууллагуудаас намын улс төрийн бүтээн байгуулалтыг хатуу шаардлагаар өндөр стандартад хүргэж, намын улс төрийн бүтээн байгуулалтаар намын бүх цар хүрээний бүтээн байгуулалтыг удирдан дагуулж, Намын Төв Хорооны эрх мэдэл, төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг чанга баримтлан хамгаалахыг тэргүүний үүрэг болгож, Намын Төв Хорооны шийдвэр бодлого, ажлын шаардлагыг тууштай хэрэгжүүлж, намын удирдлагын тогтолцоог чанга хэрэгжүүлж, намын өөрийн биеийн бүтээн байгуулалтыг тасралгүй чангатгах хэрэгтэй гэжээ. Үндсэн шатны намын байгууллагууд нь улс төрийн чиг үүргээ онцолж, улс төрийн дагуулах нөлөөгөө бадрааж, намын байгууллагын зохион байгуулах хүч чадлыг дээшлүүлж, намын үзэл баримтлалыг сурталчлах, намын шийдвэр бодлогыг чанга хэрэгжүүлэх, үндэсний эв нэгдлийг дэмжих, үндсэн шатны засаглалыг удирдах, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах, олон түмнийг уриалах, шинэчлэл хөгжлийг дэмжих хатуу чанга цайз болох хэрэгтэй” гэжээ
ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь хурлын үеэр хэлэхдээ:
- “Хоёрыг хамгаалах” ажлыг эрс тууштай хэрэгжүүлж, шинэ зууны намын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлага, шинэ зууны намын зохион байгуулалтын шугамыг гуйвахгүй хэрэгжүүлж, анхан шатны намын байгууллагуудын халхавчийн үүрэг гүйцэтгэх болон намын гишүүдийн тэргүүний үлгэр жишээ байхыг бүрэн гүйцэд харуулах хэрэгтэй хэмээн онцолсон байна.



Хурлыг видео хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд бүх аймаг хот, Манжуур хот, Эрээн хотноо салбар хурлыг хуралдуулжээ.
