solongonews
Импорт, экспорт нэмэгдэв
2016-09-11 20:53
Энэ оны 8-р сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ нь хоёр их наяд 200 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар нэмэгдсэн нь 2015 он гарснаас хойших хамгийн сайн үзүүлэлт боллоо.

   Судлаачдын үзэж байгаагаар энэ оны 4-р улиралд Хятад улсын экспортын дарамт багасах боломжтой гэсэн хэдий ч гадаад худалдааг цаашид сэргээх нь мөн л хүндрэлтэй хэвээр байх болно. Тоо баримтад дурдсанаар 8-р сард Хятад улсын экспорт нэг их наяд 270 тэрбум юаньд хүрч, 5.9 хувиар нэмэгдсэн бол импорт 925 тэрбум юаньд хүрч, 10.8 хувиар өссөн байна. Харин энэ оны эхний 8 сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ нь 15 их наяд 370 тэрбум юань болсон ба 1.8 хувиар буурчээ.

Найруулагч: ,
Эх сурвалж : http://www.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл