solongonews
Нисэх онгоцны шинэ буудалд анхны онгоц газардав
2019-05-13 17:24
Нисэх онгоцны шинэ буудалд анхны онгоц газардав.

Бээжин хотоос 46 километрийн зайтай, өмнөд бүсэд шинээр сүндэрлэсэн Дашин олон улсын нисэх онгоцны буудалд “China Southern” авиа компанийн онгоц амжилттай газардлаа. Тус онгоц нь Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч тус буудалд газарджээ.

Air China, Xiamen Airlines зэрэг компанийн онгоцнууд тун удахгүй нисэх онгоцны шинэ буудалд газардах юм байна. Нисэх онгоцны шинэ буудлын эргэн тойрны ногоон байгууламж, ойн төгөл нь 17800 га газрыг хамардаг.  Дашин олон улсын нисэх онгоцны буудал 2021 он гэхэд жилд дунджаар 45 сая, 2025 он гэхэд дунджаар 72 сая зорчигчид үйлчилнэ гэсэн урьдчилсан тооцоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл