solongonews
“Жин Дэ” хурдны зам энэ сарын сүүлээр ашиглалтад орно
2021-05-14 10:16
“Жин Дэ” хурдны зам энэ сарын сүүлээр ашиглалтад орно.

Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлаас Шань Дүн мужийн Дэ Жөү хүрэх “Жин Дэ” хурдны зам 05-р сарын сүүлээр ашиглалтад орох гэж байна. Тус замыг Хятадын зам гүүрийн бүтээн байгуулалтын корпорац хариуцан байгуулжээ. Замын нийт урт нь 87.256 километр ба 2019 оны 11-р сараас эхэлсэн юм. Тус хурдны зам нь Хятад улс нийслэл Бээжингийн ачааллыг бууруулах зорилготой байгуулагдсан Хэ Бэй мужийн Шюн Ань шинэ дүүргийг ч дайран өнгөрөх юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл