solongonews
Өнөр сайхан өлзийт өдрийн найр боллоо
2019-02-20 20:18
Өнөр сайхан өлзийт өдрийн найр боллоо.

Шороон гахай жилийн цагаан сарын өлзийт өдөр Өвөр Монголын Урадын Дунд хошууны Онгон суурингийн Хүрэмт багийн хашир адуучид, уяачид 02-р сарын 19-ний өдөр “Урад хурд” морины нийгэмлэгийн дарга Ганга гуайнд цуглан 2019 оны цагаан сарын золголтын найр болон дөрөв дэх удаагийн “Урад хурд” морин уралдаанаа хийж түмэн олноо баясгалаа.

Малчид дэлхийг чимсэн дээлээрээ гоёж, дөрвөн зүг найман зовхисоос морьтой машинтай Ганга гуайнд хүрэлцэн ирцгээлээ. Цэнхэр хадгаа дэлгэн ахмад буурлуудтайгаа золгож, манан хөөргөө солилцон монгол ёсоор мэндэлж, түүдэг галаа асааж хийморио сэргээж, гурван эхтэй Урад ардын найрын дуунд цагаан сарын шинийн золголт сайхан болж өндөрлөлөө. Золголтын дараа 15 километрийн монгол морины уралдаан, 10 километрийн морин уралдаан, 5 километрийн үрээний уралдаан зэргийг явуулж, өлзийт өдрийн найранд өнгө нэмлээ.

Нийтлэл, зургийг: Б.Бөхөө

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : СИНЬХУА МОНГОЛ САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл