solongonews
Пакистаны хамгийн том төслийн барилгын ажлыг эхлүүлжээ
2019-12-18 20:09
Хятадын тусламжтайгаар байгуулах Пакистаны хамгийн том төслийн барилгын ажлыг эхлүүлжээ.

Гвадалийн Технологийн дээд сургуулийн нийт талбай нь 7539.50 хавтгай дөрвөлжин метр, барилгын хугацаа нь 22 сар, үүнд заан сургалтын давхар байшин, сургуулийн дотор байр, бусад тоног төхөөрөмжийг барьж байгуулахаас гадна бас тусгай мэргэжилд хэрэгцээтэй тусламжийн сургалтын тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэл багтаж байгаа юм байна.

Пакистаны Белуджистан мужийн Сангийн хэлтсийн дарга Захуль Брайди хэлэхдээ: Гвадалийн Технологийн дээд сургуулийн бүтээн байгуулалт нь тухайн орон нутгийн боловсон хүчний бэлтгэл сургалтад маш чухал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: Гвадаль боомтыг байгуулсны дараа, Хятад болон бусад орны компани болон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болно, иймээс орон нутгийн иргэдийн техник мэргэжлийн сургалтад хамруулах хэрэгтэй, энэ дээд сургууль нь энэ боомтын олон кампанид мэргэжлийн боловсон хүчин хангах болно гэжээ.

Хятадын тусламжаар байгуулж байгаа Гвадалийн эмнэлэг бол нийт талбай нь 12 мянган хавтгай дөрвөлжин метр, орчин үеийн ерөнхийлсөн эмнэлэг болох юм, барилгын хугацаа нь 2 жил. Энэ төслийг тухайн орон нутгийн эмнэлгийн өвчтөний 50 ор дээр 100 ор нэмж, 150 ортой болгон өргөтгөн байгуулах бөгөөд иж бүрэн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах юм байна.

Хятадын Гадаад боомтын ХХК-ын ТУЗ-ын дарга Жан Баожүн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: “Өвчин үзүүлэх нөхцөл муугаас болж орон нутгийн хүмүүс өвчнөө Карачи зэрэг бусад том хотуудад очиж эмчлүүлдэг юм. Энэ эмнэлгийг байгуулж дууссаны дараа энэ асуудлыг нэн даруй зохицуулах болно гэдэгт би итгэлтэй байна. Харин Технологийн дээд сургуулийн хувьд орон нутгийн хүмүүст техник болон зөвшөөрлийн үнэмлэх олгож, тэд нэн их ажлын байртай болох боломжийг бүрэлдүүлэх юм. Иймээс энэ хоёр төсөл нь Гвадалийн оршин суугчдын нийгмийн асрамжийг дээшлүүлэхэд маш их ач холбогдолтой юм гэжээ.”

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХУОР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл