1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хятадын төлөвлөгөөний зөвлөл, Хөдөө Аж Ахуйн Яам, Ус ашиглалтын яамнаас Сүншань дүүрэг, Нинчэн шянь, Хангин хойд хошуу, Аруун хошуу, Далад хошуу, Шант шянь, Түмэд зүүн хошуу, Дэнкүшянийг “Есдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний эхний бүлгийн Хятадын таваарын үр тарианы суурингаар, Залан айл хот, Линьши шянь, Хорчин баруун гарын хошууг Хятадын чихрийн түүхий эдийн суурингаар, Урадын өмнөд хошууг Хятадын тос гаргах таримлын суурингаар, Түчуань шянь, Уухан хошууг Хятад улсын таваарын үр тариаг бэхжүүлэн төгөлдөржүүлэх суурингаар зөвшөөрсөн байна. Төслийн бүтээн байгуулалтад нийт 63.75 сая юанийн хөрөнгө оруулж, үүнээс Хятад улсаас 31.20 сая юанийн хөрөнгө оруулжээ.
Олон жилийн хөгжлөөр дамжин Өвөр Монгол нь Хятадын “Мал аж ахуйн вант улс” хэмээгдсэн ба Хятад улсын үр тарианы 13 гол гаралтын орон, таван том таваарын үр тариаг мужаас гаргах орны нэг болж, “Ар газрын үр тарианы хөмрөг” хэмээгджээ. Жил бүр улсад 100 тэрбум кг таваарын үр тариа хангадаг.
Одоо Өвөр Монголын үр тарианы үйлдвэрлэл нь эрдэнэ шиш, буудай, цагаан будаа, шар буурцаг, төмс зэрэг таван том тариа ба шар будаа, шиш, үр тариа, ногоон буурцаг зэргээр гол болгож, анхны алхамд адил бус орон нутгийн онцлогтой давуу талтай үйлдвэрлэлийн суурин болон бүрдээд байна. Үүнд: Эрдэнэ шиш, шар буурцаг тарих талбай болон гаралт нь тус тус Хятад улсад гуравдугаарт жагсаж, төмс тарих талбай Хятад улсад тэргүүлж, гаралт нь Хятад улсад 5 дугаарт жагсаж, гуа, үр тариа тарих талбай болон гаралт нь Хятад улсад тэргүүлж байна.
