solongonews
Дорно дахины эдийн засгийн IV форум тун удахгүй болно
2018-09-11 11:33
Дорно дахины эдийн засгийн IV форум тун удахгүй болно.

Дорно дахины эдийн засгийн IV форумын нээлтийн өмнө Оросын алмаз олборлон боловсруулах хамгийн том аж ахуйн нэгж Алроз компанийн ерөнхий захирал Сергей Иванов Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа:   Хятадын үнэт эдлэлийн зах зээл хурдтай хөгжихийн хэрээр, Хятадын хэрэглэгчдийн  дунд алмазын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна. Бид үүгээр боломж болгон   Хятадын улам олон түнштэй урт хугацааны хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг хүсэж байна гэжээ.

Алроз бол алмаз олборлон боловсруулах дэлхийн хамгийн том аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компанийн Орос дахь уурхайн баялгийн нөөц 650 сая каратад хүрчээ. Дэлхийн энэ төрлийн уурхайн баялгийн нөөц  1 тэрбум 170 сая карат байдаг юм.

Иванов: Манай компани Хятадын үнэт эдлэлийн 6 том борлуулагчтай урт хугацааны хамтын ажиллагааны харилцаа тогтоосон. 2017 онд Хятадад урт хугацааны гэрээний дагуу тохиролцсон худалдааны хэмжээ 2016 оны мөн үеэс 18 хувиар өслөө. Бид Оросын чанар сайтай алмаз, уран нарийн гар урлалаа авч очин, Хятадын улам олон түнштэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл