
БНХАУ-ын нутаг бэлчээрийн хуульд цаашид засвар оруулан төгөлдөржүүлж, нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтыг “Нутаг бэлчээрийн хууль”-ийн холбогдох агуулгад нэмэн оруулж, нутаг бэлчээрийн экологийн орчинг эвдсэн ажиллагааг шийтгэн торгох албадлагын арга хэмжээ, шийтгэн торгох стандартыг цаашид тодорхойлж, шийтгэх арга хэмжээг чангаруулж, нутаг бэлчээрийн экологийн орчинг хамгаалах ажилд нэн бүрэн төгөлдөр хууль цаазын үндэслэл хангах шаардлагатай гэж бүх Хятадын ардын төлөөлөгч, Шилийнгол аймгийн Авга хошууны Билэгтэй балгасны Эрдэнэбулаг гацааны дарга Эрдэнэгэрэл ярив.
Эрдэнэгэрэлийн бодлоор “Нутаг бэлчээрийн хууль”-ийг 1985 онд баталснаас хойш нутаг бэлчээрийг эвдэж сүйтгэх ажиллагааг хууль ёсоор хориглох, нутаг бэлчээрийн маргааныг шийдвэрлэх, нутаг бэлчээрийн шинжлэх ухаанч удирдлагын дүрмийг тогтооход хууль цаазын үндэслэлтэй болов. Гэвч эдийн засгийн түргэн хөгжлийн дагуу “нутаг бэлчээрийн хууль”-ийг хэрэгжүүлэх явцад шийтгэлийг хөнгөлж, хууль зөрчих зохистой бус байдал гарч, хууль цаазыг хэрэгжүүлэхэд хүнд болжээ. Ийнхүү хойшид энэхүү асуудлыг тууштай шийдвэрлэвэл зохино гэв.
