Хятад улсын дарга Ши Жиньпин 05-нд Шанхай хотод Хятадын Олон улсын импортын анхдугаар экспод оролцож буй гадаадын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин дэлхийн олон орны компани Хятадын Олон улсын импортын анхдугаар экспод оролцож буйд баяртай байгаагаа илэрхийлээд: Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. 40 жилийн турш Хятад улс ба дэлхийн харилцаа, хамтын ажиллагаа улам ойртлоо. Бид олон улсын хамтын нийгэмлэгийн хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулж байна. Хятад улсын өөрчлөлт нээлт зогсохгүй, Хятадын гадагшаа нээлттэй хөгжих үүд хаалга улам өргөжнө. Бид нээлттэй хөгжих тухай иж бүрэн арга хэмжээг нэгэнт дурдсаны зэрэгцээ цаашид улам гүнзгийрүүлнэ. Хятадын Олон улсын импортын экспог зохион байгуулсан нь тэдний нэг алхам юм. Хятад болон гадаадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явцад гарсан асуудлыг бид, хэчнээн их бэрхшээл тулгарсан ч хичээл зүтгэл гаргавал даван туулж чадах үзэл санааны дагуу өөрчлөлт нээлтийн бодлогын явцад зохицуулж, урагшлах явцдаа даван туулах болно. Хятад улс гадаадын компаниуд Хятад улсад ирж хөрөнгө оруулж бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлж өгөх бөгөөд олон орны компани Хятадын хөгжлийн боломжоос хуваалцаж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг хүсэж байна гэжээ.
