solongonews
Цахилгаан хөдөлгүүрт агаарын тээврийн салбарт дэвшил авч ирлээ
2017-11-02 22:14
БНХАУ-ын Шэнян хотын Агаарын тээврийн их сургууль цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр суудалтай RX1E-A загварын онгоцоо сургуулийнхаа “Цайхү” онгоцны буудлаас анх удаа амжилттай хөөргөсөн байна.

Энэхүү нисэх онгоцны загварыг өмнөхтэй нь харьцуулахад нислэгийн хугацаа 45 минут орчим байснаа хоёр цаг болон нэмэгджээ. Үүний зэрэгцээ шүхэр нэмэгдсэн нь Хятадын цахилгаан хөдөлгүүрт агаарын тээврийн салбарт ахиц дэвшил авч ирсэн байна.

Дашрамд сонирхуулахад Хятад улс нь цахилгаан хөдөлгүүр бүхий нисэх онгоц бүтээсэн дэлхийн гурав дахь улс юм. Өмнө нь АНУ, Герман ийм технологиор онгоц бүтээсэн аж. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mn.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл