solongonews
Араашийн уран бүтээлийн үзэсгэлэн боллоо
2017-02-23 10:38
Алдарт зураач Араашийн уран бүтээлийн үзэсгэлэн саяхан Өвөр Монголын Уран Зургийн Ордонд таван өдрийн хугацаатай болж өнгөрсөн юм.

Уг үзэсгэлэнг УТЗЗ-ний Шилийнгол аймгийн хороо санаачилж, Өвөр Монголын уран зурагчдын нийгэмлэг, Өвөр Монголын уран зургийн ордон, Шилийнгол аймгийн Утга урлагийн холбооноос зохион байгуулсан юм. Арааш сүүлийн 5 жилд бүтээсэн 70 бүтээлээ дэлгэн үзүүлж, нүүдлийн амьдралыг харуулсан адуучин эр, саальчин бүсгүй, эрийн гурван наадам, монгол хуримын төрийн ёслол ба монгол түүхэн товчоо зэрэг агуулгатай бүтээлүүдийг дэлгэжээ. Арааш:

- Урлагийн хүн заавал ард түмний нүдний баясгалан, сэтгэлийн зугаа болох уран бүтээлийг гаргасан байх шаардлагатай. Үүний зэрэгцээ өөрийн уран бүтээлээ үнэ хүргэх, уран бүтээлээрээ амьдарч чадсан байх хэрэгтэй юм. Миний бүтээлийн дотор “Жангар” болон “Юаний дээд нийслэл” хоёр нь хамгийн үнэтэй хүндтэй бүтээл байдаг. Уг хоёр бүтээл маань маш их цаг, хөдөлмөр орсон гэдгээрээ онцлог юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл