solongonews
Эрээн хотоос анх удаагаа хил гарсанаар Хятад Европын галт тэргэний шугам гурав болон нэмэгдэв
2017-09-07 17:39
Ү Хань хотын Төмөр замын товчооноос мэдээлснээр, 200 гаруй авто машин ачаалсан Хятад-Европын галт тэрэг Эрээн хотоор өнгөрсөн нь Хятад улсын Ү Ханаас Европ хүрэх Хятад-Европын галт тэрэгний шугам гурав болон нэмэгдлээ.

Шинээр нээсэн шинэ зам шугам нь Ү Хань төмөр замын товчооноос Wu Jiashan өртөөнөөс аяллаа эхлүүлэн, Бээжин-Гуанжөү хүрэх зам шугамаар аялан, Эрээн боомтоор хил гарч, Оросын Ворентенск хүрнэ. Өнөөг хүртэл зүүн баруун дунд гурван шугам тавигдаж, баруун шугам нь Шиньжяны Алашань (Horgos) боомтоор хил гарч, дунд зам нь Эрээн боомтоор хил өнгөрөн, зүүн зам нь Манжуур боомтоор хил гарна. Хятад-Европын галт тэрэг нь баруун зүүн зам шугамаар байнгын ажиллагаатай болсон бол дунд шугамын ажиллагааг туршин хэрэгжүүлж, гурван замаар аялах Хятад-Европын галт тэрэг нь Хятад улсын нийт 28 хотыг дамжин өнгөрч байна.

Wu Jiashan өртөөний орлогч дарга Ли Вэй танилцуулахдаа, 8 дугаар сарын 18-ны 5:37 цагт уг өртөө нь энэ жилийн 100 дахь Хятад-Европын галт тэргээ аялалд гаргасан нь 2016 оны Хятад-Европын 100 дахь галт тэрэгний аялал гарсан цагаас 70 хоног урьдчилсан байна. 2016 онд уг өртөөнөөс гарсан Хятад-Европын галт тэрэг 122 удаа байсан бол энэ жил 160 удаагийн Хятад-Европын галт тэрэгний аялалд гаргахаар төлөвлөж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл