solongonews
Ли Кэчян Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы дарга Питер Томсенийг хүлээн авч уулзлаа
2016-08-27 21:38
Ли Кэчян Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы дарга Питер Томсенийг хүлээн авч уулзлаа.

    Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 26-нд Жүн Наньхай зочид буудалд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы дарга Питер Томсенийг хүлээн авч уулзлаа.

    Ли Кэчян хэлэхдээ: -Эдүгээ дэлхийн эдийн засгийн сэргэлт сул дорой байж, терроризм, дүрвэгсдийн асуудал, бүс нутгийн улс төрийн эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд, дэлхийн интегралчлалын үйл явц, итгэлд саад учруулж, олон улсын байдалд тогтворгүй, тодорхой бус хүчин зүйлийг нэмэгдүүлсээр байна. НҮБ хамгийн түгээмэл, төлөөлөл, нэр хүндтэй засгийн газар хоорондын байгууллагын хувьд Хятад улс эрс дэмжихээ баримталж, дэлхийн чанартай заналхийлэл, сорилтуудыг туулах талаар чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
    Ли Кэчян онцлохдоо, энэ онд Хятад улс НҮБ-ын хууль ёсны суудлаа сэргээсэн 45 жилийн ой тохиож байгаа. 45 жилийн турш, Хятад улс НҮБ-аар гол болгосон олон улсын системийг нухацтай хамгаалж, "НҮБ-ын дүрэм"-ийн зорилго, зарчмыг хамгаалсаар ирсэн. Шинэ нөхцөл байдалд, бид НҮБ-ын нэр хүндийг хамгаалж, түүний ажлыг дэмжихийн зэрэгцээ улс орнуудтай хамт 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг цаашид ахиулж, дэлхийн нийтээр хамт хөгжиж, хамтдаа эдлэхийг биелүүлэх болно гэжээ.
    Питер Томсен хэлэхдээ: - Хятад улс бол дэлхийн чухал, нөлөөтэй орон, олон улсын энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулах үйлст чухал хувь нэмэр оруулсан. Урт хугацааны турш дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд НҮБ талархаж байгаа бөгөөд Хятадтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ үе шатанд гаргахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://www.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл