solongonews
Тусламжийн төслийг хүлээлцэх ёслол болов
2018-04-20 20:22
Тусламжийн төслийг хүлээлцэх ёслол боллоо..

Дэлхийн үр тарианы программын газраас Ливанд суугаа төлөөлөгчийн газарт, тус байгууллагын өгсөн үүргийн дагуу 04-р сарын 19-нд Хятадын Засгийн газрын тусламжийн төслийг хүлээлгэн өгч, хүлээн авах ёслол боллоо.

Хятадаас Ливанд суугаа элчин сайд Ван Кэжянь, Дэлхийн үр тарианы программын газраас Ливанд суугаа төлөөлөгч Доминико Хенричи нар Хятадын  засгийн газар, Дэлхийн үр тарианы программын газрын нэрийн өмнөөс тус тусламжийн төслийг хүлээлгэн өгч, хүлээн авах баримт бичигт гарын үсэг  зуржээ.

Ван Кэжянь: Хятадын тал Дэлхийн үр тарианы программын газраас Ливаны нутагт байгаа Сирийн дүрвэгсдийн байдлыг сайжруулах талаар гаргаж буй хүчин чармайлтыг үнэлэн сайшааж байгаа бөгөөд Сирийн дүрвэгсдийн байдлыг сайжруулж, Сирийн хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэхийг ахиулан, Сирийн  дүрвэгсдийн асуудлыг үндсээр нь зохицуулахын төлөө хичээн ажиллах болно  гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл