solongonews
“Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны бичиг баримтуудад гарын үсэг зурав
2019-04-19 16:15
125 орон, 29 олон улсын байгууллагатай “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны бичиг баримтуудад гарын үсэг зурав.

Өнөөдрийг болтол Хятад нэгэнт 125 орон, 29 олон улсын байгууллагатай “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны бичиг баримтуудад гарын үсэг зурсан байна гэж Хятадын Өөрчлөлт шинэчлэлтийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Юань Да 04-р сарны 18-ны өдөр зарласан байна.

Тэрээр сүүлийн 6 жилд Хятад улс “Хамт зөвлөх, хамт бүтээн байгуулах, хамт ашиг хүртэх” зарчмын дагуу “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад шинэ ахиц дэвшил гаргаж, сайн үр дүнд хүрч чадсан байна гэжээ.

Төрийн бодлогын харилцааны хувьд Хятадтай хамтран ажиллах бичиг баримтуудад гарын үсэг зурж байгаа орнуудад хөгжиж буй болон хөгжсөн орнуудын аль аль нь байдаг бөгөөд хөгжсөн орнуудын олон тооны аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагууд Хятадтай хамт гуравдагч зах зээлийг хөгжүүлсэн байна.

Дэд бүтцээр холбогдох талаар Хятад-Лаосын төмөр зам, Хятад-Тайландын төмөр зам, Хятад-Унгарын төмөр замын төслүүд амжилттай урагшилсаар байна. Энэ оны 03-р сарын сүүлч болоход, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аялсан тоо хэмжээ 14 мянга удааг давж, 15 орны 50 гаруй хотод нэвтэрчээ.

2013-2018 он болтол Хятад болон бусад орнуудын хоорондох бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 6 триллион ам.доллароос давсан байна. Үүнээс гадна шинжлэх ухаан, технологийн солилцоо, боловсролын хамтын ажиллагаа, соёлын аялал жуулчлал, ногоон хөгжил, гадаадын тусламжийн цуврал үйл ажиллагаанууд өндөр амжилтад хүрч чадсан аж.

Хятад улс зах зээлийн зарчмууд, олон улсын туршлагыг мөрдөж, аж ахуйн нэгж, засгийн газрын гүйцэтгэх үүргийг гүйцэтгэж, “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх болно гэж Юань Да хэлсэн байна.

Зохиогч: ВАН ЮЙШАО,АНЬ БЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл