solongonews
БРИКС-ийн орнуудын эдийн засаг худалдааны сайд нарын 11 дэх уулзалт баялаг үр дүнд хүрэв
2021-09-07 17:35
БРИКС-ийн орнуудын эдийн засаг худалдааны сайд нарын 11 дэх уулзалт баялаг үр дүнд хүрэв

    БРИКС-ийн орнуудын эдийн засаг худалдааны сайд нарын 11 дэх уулзалт сүүлийн өдөр видео хэлбэрээр болсон юм. Энэхүү уулзалтаар Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк таван орны эдийн засаг, худалдааны сайд нар олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талт худалдааны систем, эдийн засаг, худалдааны прагматик хамтын ажиллагааг дэмжих зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо гүнзгий солилцлоо. Түүнчлэн “БРИКС-ийн орнуудын эдийн засаг худалдааны сайд нарын 11 дэх уулзалтын хамтарсан мэдэгдэл”-ийн талаар тохиролцоонд хүрч, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 13 дахь удаагийн уулзалтын талаар эдийн засаг, худалдааны үр дүнг бэлтгэсэн байна. 

    БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын газрын орлогч дарга Чэнь Чао Бээжинд хэлэхдээ: Энэхүү уулзалтаар олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх үүрэг амлалт, олон талт худалдааны системийг хамгаалах, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шийдвэр зоригоо тууштай баримтлах зэрэг гурван үр дүнгийн талаар санал нэгдлээ. Уулзалтаар үйлчилгээний худалдаа, оюуны өмчийн эрх, цахим худалдаа зэрэг хамтын ажиллагааны салбарын үр дүнгийн баримт бичгийг баталж, "БРИКС-ийн орнуудын эдийн засгийн түншлэлийн стратеги 2025 оны худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрэгжүүлэх замын зураг”-ийг боловсруулан гаргасан гэжээ.

"Таван орон ДХБ-ын шинэчлэл, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ, жижиг, дунд аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өрнүүлэхээ амласан байна. Мөн шинээр гарч ирж буй салбарт хөгжлийн боломж олгох, дижитал технологийг хөгжүүлж, ашиглах чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хиймэл оюун ухааны технологиор худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, түүнчлэн жижиг, дунд аж ахуй нэгжийн бизнес эрхлэгчдийн дэлхийн үнэ цэнийн хэлхээнд нэгтгэхэд нь туслах, цаг уурын өөрчлөлтөд хамтран хариу арга хэмжээ авах, худалдаа, хөрөнгө оруулалтад саад тотгор учруулж буй холбогдох арга хэмжээнээс зайлсхийхийг онцолжээ."

Чэнь Чао:

- Энэ удаагийн уулзалтаар тохиролцоонд хүрсэн дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг үр дүшнгийг хамруулаад зогсохгүй бүр өргөн цар хүрээг хамарсан, прагматик агуулгатай болсноороо онцлог юм гэж хэллээ.

"Үйлчилгээний худалдаа нь мэргэжлийн үйлчилгээнд илүү төвлөрсөн байдаг. Тухайлбал эмчилгээний, компьютерийн үйлчилгээ зэрэг нь БРИКС-ийн орнуудын үйлчилгээний худалдааны салбарт хамтран ажиллах шинэ боломжийг олгосон юм. Жишээлбэл, цахим худалдааны хувьд,  тус салбарын хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг тэргүүлэх чиглэл болгож, БРИКС-ийн орнуудын цахим худалдааны хамтын ажиллагааг нээхээр БРИКС-ийн таван орон санал нэгдсэн байна. Талууд ч дижитал эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, дижиталын зөрөөг хэрхэн багасгах, арилгах талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм.”

    БРИКС -ийн орнууд дэлхийн хүн амын 40 гаруй хувийг, дэлхийн эдийн засгийн 24 хувийг, дэлхийн бараа бүтээгдэхүүний 18 хувийг, дэлхийн үйлчилгээ худалдааны 13 хувийг, дэлхийн гадаадын хөрөнгө оруулалтын 25 хувийг эзэлдэг. Чэнь Чао хэлэхдээ: Хятад улс БРИКС-ийн орнуудтай хамтран дэлхийн эдийн засгийг сэргээхэд туслахын тулд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны боломжийг судлах болно гэжээ.

"Энэ удаагийн уулзалтын чухал чанар, бодитой, эерэг, прагматик нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нөөц хүчнийг сайтар ашиглан, дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн сэргэлтийн өсөлтөд хувь нэмэр оруулахын тулд бид талуудтай хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна."

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл