solongonews
Биеийн тамир спортын харилцааг эрчимжүүлж эв нэгдэлд хүч нэмнэ
2022-02-24 16:47
Биеийн тамир спортын харилцааг эрчимжүүлж эв нэгдэлд хүч нэмнэ.

      Бээжингийн Өвлийн олимпын наадмын үеэр тэмцээний талбайд тамирчид харилцан сорин өрсөлдөж, тэмцээнээ дуусгаад баярлаж догдолсон сэтгэлээ дарж ядан бие биеэ хүндэтгэн дэмжиж харилцан тэврэлдэж байсан нь үнэхээр халуун дотнын мэндчилгээ гэж сүүлийн хэдэн өдөр олон улсын /бүс нутгийн/ олимпын хорооны дарга нар ба спортын салбарынхан ярьж байлаа. Олон улс орон, бүс нутгийн тамирчид Бээжингийн олимпын сайн дурынхантай гүн зузаан нөхөрлөлийн харилцаатай болсон юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүмүүс Өвлийн олимпын наадмыг дэмжиж, Бээжинг дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ ирээдүйд хамтдаа хэмээн баярлаж байгаагаа илэрхийлэв. “Илүү эв нэгдэл” Олимпын уриатай анхны Өвлийн олимпын хувьд Бээжингийн Өвлийн олимп товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдсан. Дэлхийн 91 улс орон буюу бүс нутгийн 3000 орчим тамирчин оролцсон. Тэмцээний төрөл зүйл ба шагналын медаль тохируулсан тоогоор хамгаас илүү нэг удаагийн олимпын наадам болно. Бээжингийн Өвлийн олимпын үзүүлсэн эв нэгдэл, хамтын ажиллагаа, итгэл найдвар нь олон улс орон, бүс нутгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах эрч хүчийг эрчимжүүлж, бүх улс орон, бүс нутгийн ард түмний эв нэгдэл, нөхөрсөг харилцааг батжуулах хүчин чадлыг бий болгосон байна.

Биеийн тамир спорт хүмүүсийн эв нэгдэлд үйлчилнэ

      02-р сарын 12-ны орой Бээжингийн Өвлийн олимпын наадмын уран гулгалтын бүжгийн тэмцээнд Японы Мири Комацухара, Комацухара Цуны баг тааруухан тоглож, чөлөөт бүжгийн тэмцээнийг өнжсөн байна. Хятадын багийн тус төрлийн тамирчин Ван Шиюэ, Лиү Шиньюй тэднийг угтан авав.

- Тоглолтын дараа би тэднийг аль болох хурдан тайвшруулахыг бодсон гэж Ван Шиюе хэлж байлаа.

     Дөрвөн жилийн өмнө Ван Шиюэ, Лиү Шиньюй Канадад сургуулилтад байгаа үедээ Комацухара Мири, Комацухара Цунадэ нартай танилцжээ.

    - Бид Канадад байсан эхний жилдээ тэднийх орчин нөхцөлтэй дасахгүй байсан бөгөөд өөртөө ч итгэлгүй байсан. Тэд бидэнд маш их тусалсан. Цар тахлын улмаас Хятадын баг бэлтгэл сургуулилтаа аргагүй түрүүлэн дуусгаж, улсдаа буцан, видео бичлэгээр дамжин сургуулилт хийж, олон бэрхшээлтэй тулгарсан. Тэд /Японы баг/ нар ч иймэрхүү нөхцөл байдалтай тулгарсан. Бид бие биенийхээ бэрхшээлийг ойлгож бие биеэ дэмжиж байх ёстой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бидний хооронд илүү их харилцаж, бие биенээ урамшуулж байсан гэж Ван Шиюэ ярилаа.

    Америкийн чөлөөт цанын тамирчин Колдуэлл, алтан медалийн эзэн Шү Мэнтао хоёулаа тэврэн баярлаж байсан. Хятадын шорт трекийн хурдны тэшүүрийн тамирчин Аханал Адак тэмцээний эцсийн нэг мөчид Герман улсын тамирчин Клаудиа Пешш Тайнд гар сунган хүндэтгэл үзүүлж байсан. Филиппиний төлөөлөгчдийн гишүүн, Филиппиний тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Никки Ченг:

    - Хоёрдугаар сарын 12-нд болсон тэмцээний үеэр ОХУ-ын Олимпын хорооны тамирчид Украины тамирчидтай гар гараасаа атгаж, хамтдаа зураг авахуулах санаачилга гаргасан зэргийг хараад:

    - Энэ бол Өвлийн олимпын "илүү эв нэгдэл" хэмээх үзэл баримтлалыг бүрэн гүйцэд харуулсан гайхалтай цаг мөч болох юм байна. "Спорт хүмүүсийн эв нэгдэлд үйлчилдэг гэж би боддог. Би спортыг эв нэгдлийн хүч болгон ашиглахыг үнэхээр хүсэж байна гэж Чөлөөт цанын тамирчин Гү Айлинг ярьж байлаа. Түүний энэхүү мэдрэмж нь яг сайхан тамирчдын хичээл зүтгэл, харилцаа холбоогоо улам их эрчимжүүлэхийг дэлхийн бүх улс оронд уриалсан байна.

Өвлийн спорт эв нэгдэлд хүч нэмнэ

Олон улсын цанын холбооны ерөнхийлөгч Жон Элиас:

- “Бээжингийн Өвлийн олимпод харуулсан” илүү эв нэгдэл"-ийн дүр төрх нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчид, спортын мэргэжилтнүүд, сонирхогчид "Өвлийн улирлын спортод оролцох сонирхлын сэтгэлд хөтлөгдсөнөөр эв нэгдлийн хүчийг улам чанга эрчимжүүлэх болно гэсэн байна.

АНУ-ын керлингийн тамирчин Кристофер Прайс: 

- Олимпын тосгонд олон шинэ хүмүүстэй танилцаж, энд учрал ерөөл болон баяр баясгалангаа хуваалцаж байгаа нь үнэхээр сайхан мэдрэмж байна гэж сэтгэл догдлон ярилаа.

Канадын уулын цанын Броди Сигер сурвалжлагчид хандан:

- Хүн төрөлхтөн "Дэлхийн тосгон"-д амьдарч байгаа тул санал зөрөлдөөнөө орхиж, нийтлэг ойлголтыг эрхэмлэн, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар замнаж, сорилт бэрхшээлээ хамтдаа аргацаах ёстой. Бээжингийн Өвлийн олимпын наадамд "Олон тамирчид бие биедээ урам зориг өгч, шаргуу тэмцсэн дүр зураг нь хэзээд мартагдашгүй юм. Тамирчид маань олимпын үзэл санааг уламжилж, хамтын ажиллагаагаа чангатгаж, тэмцээний илүү сайн үр дүнд хүрэхийн төлөө хичээн зүтгэх ёстой гэж тэрээр онцолж байна.

ОУОХ-ны үндэсний /бүс нутгийн/ олимпын хороодын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга Гунила Линдберг:

- Спорт нь итгэл зориг, хүч чадлыг биедээ авч, бүх улс орон, бүс нутгийн хүмүүсийн хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, сэтгэл санааг илүү ойртуулдаг юм байна. "Спорт бол боловсрол, баяр баясгалант ажиллагаа бөгөөд харилцан суралцах индэр юм. Энэ нь биднийг "Дэлхийн тосгон"-ы илүү сайн ирээдүйд улам бат чанга итгэлтэй болгох юм гэж ярилаа.

Өвлийн олимпод оролцож эв нэгдэл, хүсэл мөрөөдлийг уламжилна

           Энэ жилийн Бээжингийн Өвлийн олимпын наадамд халуун орон буюу халуун бүс нутгуудаас ч тамирчдын төлөөлөгч оролцож, спортын урам зоригийг дэлхий нийтэд харуулсан төдийгүй, мөс цасны энэхүү арга хэмжээнд ч өнгө гэрэл нэмсэн байна.     - Зүүн өмнөд Азид цасгүй ч Зүүн өмнөд Азийн тамирчдын өвлийн спортод оролцох урам сэтгэлд саад болж чадахгүй.", Филиппиний Daily Inquirer сонинд мэдээлснээр Бээжингийн Өвлийн олимпод Филиппин, Тайланд, Малайз, Зүүн Тимор зэрэг улс орнуудаас нийт найман тамирчны төлөөлөгч хүрэлцэн ирж, тэмцээнд оролцсон байна. Тэдний дундаас Филиппиний тамирчин Аса Миллер, Зүүн Тиморын тамирчин Жон Гонсалвес Гут нар бол тус тусын улс орныхон цорын ганц төлөөлөгч болсны хувьд тэд хамтдаа сорилтын бэлтгэл хийж, спортоор дамжин нөхөрсөг харилцаагаа улам зузаатгасан байна.

Гонкалвес: 

- Бид медаль авах төвшнөөс хол зайтай байгаа. Гэхдээ түүнээс илүү Зүүн Тиморын төлөөлөл энд байх нь чухал гэж бодож байна. Би Зүүн өмнөд Азийн бусад улс орон, бүс нутгийн тамирчдад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Олимпын хөдөлгөөн бол эв нэгдэл байх ёстой гэлээ.

 Никки Ченг: 

- Хэдийгээр ганц тамирчны төлөөлөл байсан ч Филиппиний төлөөлөгчид маань бүх эрч хүчээ тэмцээнд зориулах ёстой. Энэ бол зөвхөн спортын амжилт биш, харин олимпын үзэл санааг сурталчлах явдал юм гэж хэлж байлаа.

Энэ жил Саудын Араб улс анх удаа Өвлийн олимпод оролцсон бөгөөд уулын цаначин тамирчин Файк Абди Өвлийн олимпод оролцсон Персийн нутгийн Арабын  анхны тамирчин болжээ. Саудын сонины цахим хуудаст:

- Саудын Арабын олон тамирчдыг уриалан шинэ хэв маягийн спортын үйл ажиллагаанд илүү оролцохыг хүсэж, спортын шинэ зам нээгдлээ гэж мэдээлсэн байна.

 Уулын цаначин Ричардсон Виано Өвлийн олимпод оролцсон анхны Гайтийн тамирчны хувьд:

- Өвлийн олимпод оролцохын зэрэгцээ эв нэгдэл, итгэл хүчийг уламжлахыг хүсэж байна. Тамирчдын хувьд сорилт бэрхшээлийг даван туулж, амархан бууж өгөхгүй байх нь чухал. Хэрэв энэ удаагийн сорилт өрсөлдөөн нь Латин Америкийн орнуудын мөс, цасны спортын сэтгэл татам байдлыг ойлгуулж чадахад хүрвэл илүү их гайхалтай болох юм байна гэж илэрхийллээ.

Зохиогч: ЖИ ПЭЙЖУАНЬ, ЖИ ФАН, ЯНШҮНЬ, ЧЭНЬ ШАНВЭНЬ, ЖАО ИФҮ, ШЭНЬ ШЯОШЯО
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл