solongonews
Тэнгэр уулын цаст гацуурын ойн халиун буга
2021-11-25 10:49
Тэнгэр уулын цаст гацуурын ойн халиун буга

Хэдхэн хоногийн өмнө Шиньжяны Чанжи хотын өмнөд хэсгийн уулархаг нутагт цас их унажээ. Хүчтэй цасан шуурганд хучигдсан Тэнгэр уулс үүл, манангаар хүрээлэгджээ. Тэнгэр уул дахь зэрлэг халиун буга 10,000 мү цаст гацуур дундуур бэлчиж, байгаль нь үлгэрийн ертөнц шиг байлаа. Эдгээр Тэнгэр уулан дахь халиун буга, малчдын адуу, үхэр нэг газарт идээшилж байна.

Тэнгэр уулын халиун буга нь улсын хоёрдугаар зэргийн хамгаалалттай амьтан болно. Сүүлийн жилүүдэд Чанжи хот экологийн хамгаалалтаа нэмэгдүүлснээр хүн төрөлхтөн байгальтайгаа зохицон аж төрж, Тэнгэр ууланд халиун буга, зэрлэг гахай, баавгай, чоно зэрэг зэрлэг амьтад бэлчээрт байнга харагдах болжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл