solongonews
Эхний 11 сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар өсөв
2021-12-20 14:50
Эхний 11 сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар өсөв.

Сангийн яамнаас 17-нд нийтэлсэн статистик тоо баримтад дурдсанаар 01-ээс 11-р сард улсын нийт төсвийн орлого 19 их наяд 125 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.8 хувиар буюу 2019 оны мөн үеийнхээс 6.9 хувиар нэмэгдэж, бүтэн жилийн төсвийн 96.8 хувийг биелүүлж, санхүүгийн орлогыг тогтвортой сэргээх хандлагаа хэвээр хадгалан, урьдчилсан төсөөлөлтэй нийцэж байна. Зардлын хувьд 01-ээс 11-р сард улсын нийт төсвийн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар нэмэгдсэн бол 11-р сарын зарлагын гүйцэтгэл илт түргэсэж, тус сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Татварын орлогын хувьд 01-ээс 11-р сар хүртэл улсын татвар хураамжийн орлого 16 их наяд 449 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар, 2019 оны мөн үеийнхээс 9.9 хувиар өссөн байна.

Санхүүгийн зардлын хувьд 01-ээс 11-р сар хүртэл улсын нийт төсвийн зарлага 21 их наяд 392 тэрбум 400 сая юаньд хүрсний дотор боловсролын зардал 3 их наяд 221 тэрбум 500 сая юань буюу 5.1 хувиар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн зардал 3 их наяд 76 тэрбум юань буюу 4.9 хувиар, эрүүл мэндийн зардал 1 их наяд 685 тэрбум 400 сая юань буюу 2.2 хувиар өссөн нэмэгдсэн байна.

Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : https://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл