solongonews
40 жилийн хугацаанд Өвөр Монголын утга урлаг маш том амжилт гаргажээ
2018-12-06 17:05
40 жилийн хугацаанд Өвөр Монголын утга урлаг маш том амжилт гаргажээ.

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн туршид Өвөр Монголын утга урлагийн амжилт бүтээлийг эргэцүүлэн дүгнэх зорилготой “Өөрчлөлт нээлтийн 40 жил · Утга урлаг” цуврал мэдээлэл өндөрлөж байна. 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн тус цуврал мэдээлэл уран зохиол, монгол дуурь, монгол жүжиг, телевиз жүжиг, үндэстний кино, уран зураг зэрэг 6 хугацааны мэдээллийг уншигч олны хүртээл болгосон билээ.

Өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн туршид Өвөр Монголын утга урлагийн үйлс өвөрмөц хэлбэр, өөрийн хэв намбаар цаг үеийн гол хөг аяыг чавхдаж, өөрчлөлт нээлт ба социалист орчин үеийн бүтээн байгуулалтын гал халуун үйл явдлыг урлагаар харуулж, “Социалист нийгэмд үйлчлэх, ард түмэнд үйлчлэх” социализмын утга урлагийн чиглэлийг баримталж, идэвх хүчийг дамжуулж, ард түмэнд элбэг баялаг оюуны хүнс хангасан төдийгүй, тал нутгийн утга урлагийн цэцэглэн хөгжсөн өрнүүн байдлыг тасралтгүй бүтээж, Хятадын үндэстний соёлын санг эгнэгт балаг болгож, социализмын утга урлаг, үндэстний цөөнхийн орны утга урлаг цэцэглэн хөгжихөд баялаг туршлагыг хуримтлуулж өгөв.

Өмнөх амжилт, туршлага нь шинэ цаг үеийн утга урлагийн хөгжилд сайн сайхан суурийг тавьж өгсөн нь дамжиггүй. Хятад улсын онцлогтой социализмын шинэ цаг үе нь социалист утга урлаг, үндэстний цөөнхийн орны утга урлагийн үйлсэд илүү өргөн уудам орон зай, гэгээн саруул ирээдүйг нээж өгсөн байна. Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санааны удирдлага дор Өвөр Монголын утга урлагийн ажилтны амжилтыг залгамжилж хойшид зам нээж, утга урлагийн шинэ өндөрлөгийг бүтээхэд бид бүхэн итгэл төгөлдөр байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл