solongonews
Хятадын цэргүүд энхийн одонгоор шагнуулав
2018-04-07 21:06
Хятадаас Ливан улсад энхийг сахиулсан 16 дахь багийнхан энэ сарын 6-нд Ливаны өмнөд нутгийн Ханях тосгоны барилгын бүрэн чадамж бүхий салбар ангийн лагерьт болсон ёслолын арга хэмжээнд оролцож, 410 хүний бүрэлдэхүүнтэй тус багийн офицер дайчид “Энхийн одон”-гоор шагнуулжээ.

НҮБ-аас Ливанд түр суугаа армийн командлагч Мичел Биари,  Хятадаас Ливанд суугаа элчин сайд Ван Кэжянь нар ёслолын арга хэмжээнд оролцож,  офицер дайчдын энгэрийг “Энхийн одон”-оор мялаалаа.

Мичел Биари ёслолын арга хэмжээнд хэлэхдээ: Хятадын  энхийг сахиулах армийн цэргүүд өндөр боловсролтой, ажилдаа хянуур ханддагийг  дэлхий нийтээрээ үнэлэн сайшааж байна гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл