solongonews
​Хүүхдийн жүжгийн наадам өндөрлөв
2017-08-21 18:31
Хятадын хүүхдийн жүжгийн долоо дахь наадам 45 хоног үргэлжлээд 20-ны орой өндөрлөв.

Тус наадам “Хүүхдийн сэтгэлийг гийгүүлж,  ирээдүйг цогцлоон, Хятадын мөрөөдлийг хамт биелүүлье” уриан дор болж, 9 улс орон,  бүс нутгийн 27 хүүхдийн жүжгийн хамтлаг оролцсон ба 48 жүжгийг 206 удаа тоглож,  давхцсан тоогоор 160 мянган хүн үзсэн байна.

Хятадын хүүхдийн урлагийн театрын  захирал Инь Шяодүн:

- Жүжгийн наадмын үеэр Хятад, Румын, Испани зэрэг улс,  Хятадын Тайваний хүүхдийн жүжгийн ажилтнууд хуран цугларч, хүүхдийн жүжиг,  хөгжимт жүжиг, балет зэрэг урлагийн хэлбэрээр хүүхдүүдэд зориулан наадам  зохиожээ. Тус наадмыг Бээжин хотноо голлон Жинань, Чэндүд салбар тоглолт зохиосон  бөгөөд Гуандүн, Ляонин зэрэг Хятадын муж, хотууд, мөн Сингапур, БНСУ зэрэг улстай  солилцоо хийж тоглолт хийсэн байна.

Тус наадмыг долоон жил дараалан зохиож байгаа  бөгөөд 21 улс орон, бүс нутгийн 170 гаруй хамтлаг 1400 удаа тоглож, давхардсан  тоогоор 1 сая гаруй хүн үзжээ. 

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл