Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хятадын бодлого судлалын газрын дарга Маргит Молнер сэтгүүлчийн асуултад хариулахдаа дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд Хятадын эдийн засаг Ковид-19 цар тахлын цохилтод өртсөний дараа дахин сэргэж байгаа нь дэлхий нийтэд авч хэлбэл маш чухал ач холбогдолтой гэжээ.
Тэрээр мөн Хятад улс дэлхий нийтийн халдвартай тэмцэж буй үйл ажиллагааг дэмжсээр ирж, бусад оронд маш их хэмжээний халдвараас хамгаалах эд материалын тусламж үзүүлэв. Хятад улс мөн зайны сургалтын бүтээгдэхүүнээр тусалж, бусад орон амьдрал, ажлын хэлбэрээ өөрчлөхөд тусалсан. Хятад улсад эдийн засаг нь сэргэж буйг дагалдан бусад улс оронд хэрэгцээ бүхий бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй гадаадаас түүхий эд, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт аажмаар сэргэж байгаа нь дэлхий нийтийн хувьд маш чухал ач холбогдлоо өгөх болно гэжээ.
Саяхан гарын үсэг зурсан "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийн талаар Маргит Молнер "Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан нь олон улсын хамтын ажиллагаа чухал гэдгийг дэлхий нийтэд харууллаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь хамтын ажиллагааг санаачлан дэмжсээр ирсэн бөгөөд ийм төрлийн хамтын ажиллагааг дэмжих, хэлэлцээрийг дэмжин ажиллах болно. Эдгээр хэлэлцээр нь гүйлгээний зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд тусална гэжээ.
