solongonews
Эко аялал жуулчлалын хөгжлийн форум болж байна
2017-11-24 16:44
2017 оны 11-р сарын 23-нд Филиппиний Манила хотод Хятад-АСЕАН-ы төв болон Филиппиний Аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан Хятад-АСЕАН-ы Эко аялал жуулчлалын хөгжлийн форум нээгдлээ.

Филиппиний Аялал жуулчлалын дэд сайд Бенито, Хятад-АСЕАН-ы төвийн нарийн бичгийн  дарга Ян Шюпин, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газрын аялал жуулчлалын ахлах  албан тушаалтан Эдди, Бруней, Индонез, Малайз, Мьянмар, Филиппин, Тайланд зэрэг  АСЕАН-ы орнууд, Хятадын холбогдох аялал жуучлалын байгууллага, судлаачид, тус  салбарын бизнесийн төлөөлөгчид 100 гаруй хүн  оролцжээ. 

Венито нээлтийн арга хэмжээн  дээр хэлэхдээ: 2017 он бол АСЕАН-Хятадын харилцаа, аялал жуулчлалын салбар дахь  хөгжил эрчимжсэн чухал жил юм. Энэ жилийн 3-р сард АСЕАН-Хятадын аялал  жуулчлалын хамтын ажиллагааны жил арга хэмжээний нээлт Филиппинд амжилттай  зохион байгуулагдаж, хоёр тал маш өргөн агуулгатай цуврал арга хэмжээ зохион  байгуулан, АСЕАН-Хятадын ард иргэдийн харилцаа, тус тусын эдийн засаг, нийгмийн  хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлсэн юм гэжээ.  

Венито: Эко аялал  жуулчлал аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийн чухал чиглэл юм. АСЕАН-ы  орнууд олон улсын аялал жуулчлалын зах зээлийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээг  хангахын тулд эко аялал жуулчлалыг эрчтэй хөгжүүлж байна. АСЕАН болон Хятад улс  хоёул байгалийн болон соёлын аялал жуулчлалын баялаг ихтэй учраас тус салбар  дахь хамтын ажиллагааны хөгжлийн боломж их байна гэжээ.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл