solongonews
Хятад улс 2022 он гэхэд өөрийн гэсэн сансрын станцтай болно
2017-05-04 10:22
Хятад улс 2019 оноос өөрийн гэсэн сансрын станц барьж эхлэхээр төлөвлөж байна.

 



Энэ тухай тус улсын Сансрын хөтөлбөрийн газрын захирал Ван Жаояо саяхан мэдэгдлээ.

Тэрбээр:

- Сансрын лабораторын туршилтын хугацаа дууссан. Одоо бид сансрын станц барих ажлыг эхлүүлэх гэж байна. Төлөвлөгөөний дагуу сансрын станцыг 2019-2022 онд барина гэж хэлжээ.

Түүний хэлснээр тус улс энэ хугацаанд олон тооны сансрын хөлөг хөөргөх аж.

Барилгын ажил дууссаны дараа сансрын нисгэгчид тус станцад байнга байрлаж, ажиллах болно гэж нэмж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ССТV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл