Хятадын Байгаль Орчны Яамны 27-ны мэдээнд тэмдэглэснээр, Хятад улс агаар мандлын бохирдлыг засах талаар 5 жил хичээн ажиллаж, үе шатны чанартай амжилт гарган, бүх Хятадын агаар мандлын чанар чансааг сайжруулж, агаар мандлын бохирдлыг засах 10 зүйлт хөтөлбөрийг бүрэн биелүүлж чаджээ.

Хятад улс 2013 онд "Агаар мандлын бохирдлыг засах үйл ажиллагааны хөтөлбөр" гаргасан юм. Энэ 5 жилд Хятад улс хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчнийг шигшин гаргаж, цэвэр эрчим хүч хэрэглэхийг түргэтгэн, нүүрсний хэрэглээг хязгаарлаж, цемент, нефть, хими зэрэг гол болох аж үйлдвэрүүдийг өөрчлөн, агаар мандлын хяналт удирдлагын чадавхаа эрчимжүүлсэн юм. Эдгээр арга хэмжээгээр дамжуулан, бүх Хятадын дундаас дээших ихэнх хотын PM10-ыг 20 гаруй хувиар бууруулж, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойгийн PM2.5-ыг 39.6, 34.3, 27.7 хувиар тус тус бууруулж, Бээжин хотын PM2.5 89.5 (микро грамм /шоо метр) байсныг 58 (микро грамм /шоо метр) хүртэл бууруулж чадсан юм.
