solongonews
Хятад мөнгө
2014-10-17 12:08
Бүгд Найрамдах Хятад Ард улсын хуульд тогтоосон мөнгө нь Ренмиби юм, Хятад Ардын банк нь улс Ренмиби хариуцах гол байгууллага бөгөөд Ренмибигийн бүтцийг зохиох, хэвлэх мөн тараахыг хариуцан ажилладаг. Ренмибигийн нэгж нь юань, бутархай нэгжүүд нь жяо мөн фэн юм.

        1 юань 10 жяотай тэнцдэг, 1 жяо 10 фэнтэй тэнцдэг. Бүгд Найрамдах Хятад Ард Улс Ренмиби тарааж эхэлснээс хойш 50 жилийг туулсан бөгөөд эдийн засгийн бүтээж буй хөгжил мөн ард түмний амьдралын хэрэгцээгээр бага багаар боловсронгуй болон дэвшин дээшилж байгаа билээ, одоог болтол аль хэдийн 5 багц Ренмиби тарааж эхэлсэн ба цаасан мөнгө болон метал мөнгө, энгийн бэлэг дурсгалын мөнгө болон үнэт метал мөнгө зэрэг олон төрөл, олон цуваа мөнгөний бүтцийг бий болгосон юм. 1,2,5 фэн энэ 3 төрлийн төмөр мөнгөөс гадна, нэгдүгээр багц, хоёрдугаар багц мөн гуравдугаар багцийн Ренмиби аль хэдийн гүйлгээнээс гарсан юм. Одоогийн байдлаар гүйлгээнд байгаа Ренмиби бол Хятад Ардын Банк 1987 оноос хойш тарааж байгаа дөрөвдүгээр багц Ренмиби болон 1999 оноос тарааж буй тавдугаар багц Ренмиби бөгөөд энэ хоёр багц Ренмиби нэгэн зэрэг гүйлгээнд орж байгаа билээ.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл