
Хятад- Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны IV дээд уулзалт 19-нд Хорватын Дубровник хотноо болж, уулзалтад Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян баяр хүргэлээ.
Ли Кэчян баярын цахилгаандаа: Аялал жуулчлал бол бүх дэлхийн эдийн засгийн хамгийн түргэн хөгжиж буй салбарын нэг юм. Хятад-Төв, Зүүн Европын орнууд аялал жуулчлалын баялагтай тул хамтын ажиллагааны асар их нөөц бий. Хоёр тал Хятад-Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны дээд уулзалтаар гараа болгож, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хүмүүнлэгийн солилцоог ахиулж, хоёр талын иргэд хоорондын харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон орны хамтын хөгжлийг дэмжинэ гэжээ.
Ли Кэчян: Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг эхлүүлсэн энэ 6 жилд, олон талын хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж, тогтолцоо улам боловсронгуй болж, олон салбарын хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрч, бүс нутаг дамнасан хамтын ажиллагааны нөлөө бүхий тогтолцоог бүрдүүлж, Хятад, Европын харилцааг улам төгс, гүнзгий хөгжүүллээ. Хятад улс Төв, Зүүн Европын орнуудтай олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, “16+1 хамтын ажиллагаа”-ны үр шимийг олон орны ард түмэнд улам илүү хүртээх болно гэжээ.
