Энэ сарын 12-ны өдөр Шанхайд хуралдсан Хятад улсын 32 дахь удаагийн өмнөд туйлыг шинжлэн судлах багийн хэвлэл мэдээллийн бага хурлаар, Хятад улсын туйлын орныг шинжлэн судлах тогтмол далавчит “Шю-Ин буюу Цасны бүргэд 601” нислэг өмнөд туйлд анх удаа нисэв. Үүгээр суурь болгож Хятад улсын далай тэнгисийн товчооны “Цасны луу буюу Шю Лүн туйлын орон нутгийн шинжлэн судлах” төсөлд Хятад улс нь анх удаагаа өмнөд туйлын агаарын аяллын багийг байгуулан, улмаар туйлын оронд Хуурай-Далай-Агаарын судлан шинжлэх тавцанг бий болгосон байна.

Хятад улсын туйлын орны судалгааны төвийн орлогч дарга, Хятадын 32 дахь удаагийн өмнөд туйлыг судлан шинжлэх багийн ахлагч ахмад Сүнь Бө хэлэхдээ: - “Цасны бүргэд 601”-ийн нислэгийн загвар нь Basler BT 67 бөгөөд туйлын орныг шинжлэн судлах хугацаанд дунд өндөр хурдаар ачаа тээвэрлэх, шинжлэх ухааны судалгаа хийх, яаралтай асуудлыг шийдвэрлэж аргацаах, авран туслах зэрэг гурван төрлийн хүчин чадалтай. Өмнөд туйлд “Анх удаагаа нисэх” хугацаанд “Цасны бүргэд 601” нийт 47 удаа аюулгүй нисч газардаж, 264 цагаас дээш хугацаанд аюулгүй нисч, нийт 80000 шахам км ниссэн гэжээ.
