solongonews
Ард иргэдийн амьдралыг сайжруулах тухай 15 амлалт
2021-03-12 10:15
Ард иргэдийн амьдралыг сайжруулах тухай 15 амлалт

   Ерөнхий сайд Ли Кэчяний тавьсан “Засгийн газрын ажлын тайлан”-гаас эш татаж, 2021 онд Засгийн газраас ард иргэдийн амьдралыг сайжруулах тухай амлалт өгсөн байна.

Амлалтад:

1. Вакциныг судлан үйлдэх ба төлбөргүйгээр тарих ажлыг эмх цэгцтэй хийнэ.

2. Ард иргэдийн үндсэн амьдралын баталгааны зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

3. Гаалийн татварыг хөнгөрүүлэх төрийн бодлогыг найдвартай хэрэгжүүлнэ.

4. Ажлын мэргэжил чадварыг дээшлүүлэх ба дээд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн оюутнуудыг өргөнөөр элсүүлэх гурван жилийн үйл ажиллагааны зорилтыг биелүүлнэ.

5. Аж ахуйн нэгж ба олон нийтийн байнга гүйцэтгэх хэрэгтэй ажлыг “Муж алслан бүгдийг гүйцэтгэх" ажлыг энэ онд биелүүлнэ.

6. Дунд, бага аж ахуйн нэгжийн сүлжээ ба тусгай утасны зардлыг 10 хувиар бууруулна.

7. Худалдаа дэлгүүр зэрэг ард иргэдэд хялбар дөт үзүүлэх үйлчилгээний хэлбэрийг эмх цэгцтэй хэрэгжүүлнэ.

8. Хот суурингийн 53 мянган хуучин орон сууцны дүүргийг өөрчлөн байгуулах ажлыг эхлүүлнэ.

9. Тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн хангалт ба үнийг баталгаатай тогтвортой байлгана.

10. Хөдөө тосгоны хүн ардын оршин амьдрах орчин нөхцөлийг цэгцлэн засаж таван жилийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

11. Тариачдын хөлсний мөнгийг цаг тухайд нь тоо ёсоор нь баталгаатай олгоно.

12. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролыг баталж, нийгмээс цэцэрлэг эрхлэхийг дэмжинэ.

13. Тэтгэмж олгох стандарт, оршин суугчдын эмчилгээний даатгалын тэтгэмжийг 30 юань, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлын тэтгэмжийг 5 юаниар нэмэгдүүлнэ.

14. Хотын орон сууцны асуудлыг шийдвэрлэж, шинэ хотын ард иргэд, залуучууд зэргийн орон сууцны тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдэж өгнө.

15. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн үндсэн мөнгийг нэмэгдүүлж, асрамж ба амьдралын тэтгэмжийн стандартыг дээшлүүлнэ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mgyxw
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл