ДЭМБ-ын төлөөлөгч саяхан хэлэхдээ, коронавирусний эх үүсвэрийг шалгах олон улсын судалгааны ажлын баг ирэх долоо хоногт Хятадад хийсэн судалгааны тайлангаа гаргаж магадгүй гэсэн мэдээлэлд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 17-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, үүнтэй холбоотой ажлыг Хятад болон олон улсын мэргэжилтнүүдийн хооронд явагдсаар ирсэн бөгөөд вирусийн эх үүсвэрийг хайх энэ удаагийн хамтарсан судалгааны үндсэн дүгнэлт, үр дүн, зөвлөмжийг 02-р сарын 09-ний өдөр зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлаар нэгэнт зарласан юм гэжээ.

- Өнгөрсөн оны 07-р сард Хятад улс ДЭМБ-тай ажлын даалгаврыг зөвшилцөн тохиролцсоноос хойш Хятадын тал олон улсын мэргэжилтний саналыг үндэслэн, их хэмжээний байгууллага, хүн хүчийг зохион байгуулж өгөгдлийг цуглуулах, эмхлэх, анализ хийх ажил өрнүүлсэн. Хоёр талын мэргэжилтэн нар вирусийн эх үүсвэрийг хайх энэ удаагийн хамтарсан судалгааны явцад өгөгдөлд хамтдаа шинжилгээ хийсэн юм гэв.
