Хэшигтэн хошуу нь Өвөр Монголын зүүн хэсэг, Улаанхад хотын баруун хойд хэсэгт байрлах бөгөөд өвөрмөц онцлог бүхий газрын байц нь байгалийн сайхан өнгө үзэмжийг бүрдүүлсэн байна.
Далай нуурын хамгаалалтын бүс болон Асгатын чулуун шугуй нь Хэшигтэн хошууны гол аялал жуулчлалын газар болно.
Далай нуур нь Хэшигтэн хошууны баруун хэсэгт байрлана. Мөн Далай нуур нь Өвөр Монголын 2-р том нуур болно.
Хэшигтэний зүүн хайрханы Асгатын чулуун шугуйн аялал жуулчлалын орны “Асгат” нь асга хад гэсэн утгатай үг аж. Их Хянган давааны хамгийн өндөр оргил болох Хонгын даваанаас умард зүгт 40 километрийн үзүүр дэх далайн түвшнээс1700 метрт өргөгдсөн Асгатын уулын дээр байрладаг байна.
















