solongonews
Эрх тормын үлгэр
2016-11-16 16:49
Эрх тормын үлгэр

Найрын шан харамжид өгсөн нэгэн шар хүрэн тормыг манай бүл ах бусдаас худалдаж аваад өөрийн аялал жуулчлалын газартаа авч ирсэн юм. Багаасаа эрх өссөн энэхүү тором ботго байхдаа айлын цонхыг нээчхээд сүү эрж самруулж байсан түүхтэй гэнэ. Ийнхүү манай авга ээж аялал жуулчлалын газрынхаа хойно байгаа хэдэн хонио эрхээр явахад тормоо дагуулж явдаг байлаа. Тором өмнө нь түрүүлэн гүйж байгаад нүдний далд орвол хойд зүг тийш түргэн түргэн гүйдэг. Хойноос нь дуудвал гүйхээ болиод хойш эргэн дур муутайхан буцаж ирдэг юм.

Нэг удаа  газрын торыг үсэрч гараад хошууны төвд байгаа байгаль орчны хамгаалалтын хүрээлэнд орж манаачаар нь уяулжээ. Ийнхүү сургийг сонссон авга ээж тормоо авахаар очиж “Яагаад эндээ уягдаа вэ? Сайн дур таваараа гүй, муу хүн аваад явчихвал яах уу?” гэсэнд бор нүднээсээ нулимс бөмбөрүүлж уйлсан байна. Түүнээс хойш бусдын торонд ороход хэлж сургах үед бүдүүн бүдүүн нулимс бөмбөрүүлэн уйлдаг.

Авга ээж тормоо дагуулж явбал хэзээд хойноос нь өвдөгөөрөө нүдэж явдаг. Авга ээж: - Яагаад нүдээд байна ,намыг ойчуулах нь уу?” гэвэл өөдөөс нь нэг сайхан тургиж өгдөг байна. Тэмээ давслаг ургамал иддэг учраас авга ээж торомдоо үргэлж давс өгдөг. Хэрвээ гэрийн ойролцоо түүний давс иддэг саванд давс байхгүй бол хэлээрээ саваа тонгочуулан давс эрдэг. Заримдаа гэрийнхээ үүдэнд ирж уруулаа ёртойлговол авга ээж “Яагаад уруулаа ёртойлгоод байна, Хүн харааж байна уу?” гэхэд даруйхан цаашаа явчихдаг.

Өөрийнхөө эзэн буюу таньдаг хүндээ их эелдэг ч танихгүй хүнийг бас айлгадаг. Заримдаа уяан дээр байгаа морийг айлгадаг юм.

Хожим нь тормыг буур тавина гээд нэг тэмээчин аваад явсан билээ. Сэрийсэн өндөр хоёр бөхтэй сайхан буур болсон гэж тэр тэмээчин ярьж байсан юм.

Зохиогч: Нутаг
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл