solongonews
“Гэсэр” Соёлын өв уламжлагчдын дижитал сан байгуулагдав
2018-11-24 19:46
“Гэсэр” Соёлын өв уламжлагчдын дижитал сан байгуулагдав.

Хятадын “Гэсэр” соёлын өв уламжлагчдын анхны дижитал сан 11-р сарын 24-нд Хөхнуур мужийн Сэлэн буюу Шинин хотод байгуулагдав.

Гэсэрийн тууль 1 сая гаруй мөр, 20 гаруй сая үгтэй, дэлхийн 5 том туулийн нийлбэртэй тэнцэх хэмжээтэй бөгөөд агуулга нь нэмэгдсээр байгаа юм. 2006 онд Хятад улс Гэсэрийн туулийг Үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад албан ёсоор оруулж, 2009 онд “Гэсэрийн туулийн уламжлал”-ыг ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалт”-д оруулсан юм.

“Гэсэр” соёлын өвийг уламжлагчдын дижитал санг байгуулснаар “Гэсэр” соёлын мэдээ мэдээллийг сэргээх ажлыг ихээхэн ахиуллаа. Энэ нь Гэсэрийн туулийг улам сайн хамгаалан хөгжүүлж, “Гэсэр” соёлын өв уламжлагчдыг хамгаалж, тэдний нийгмийн байр суурь, нэр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: muqir
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл