solongonews
Дундадын хөдөө аж ахуй илэрхий хөгжиж байна
2014-12-23 15:53
Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эдийн засаг урьдын амжилтын үндсэн дээр тогтвортой чанартай өсөлт гаргаж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эдийн засаг илэрхий хөгжсөн байна.

        2014 онд Дундадын үр тарианы үйлдвэрлэл "11 жил дараалсан өсөлт" гаргаж, ерөнхий үйлдвэрлэл 1 триллион 214 тэрбум 200 сая жинд хүрч, өнгөрсөн оныхоос 10 тэрбум 320 сая жингээр нэмэгдэж, 2 жил дараалан 1 триллион 200 тэрбум жингээс давжээ. Тариачдын орлого "11 жил дарааллан хурдтай өсөж", тариачдын орлогын өсөлт 5 жил дараалан дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ, хот суурины оршин суугчдын орлогын нэмэгдлээс давж, хот суурины оршин суугчдын орлого хумигдаж 3:1 хувийн дотор байх болжээ. Эдийн засгийн уналтын дарамт ихэссэн нөхцөлд, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эдийн засгийн байдал сайн байж, эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

        2014 онд Дундадын хөвөн, хүнсний тос, чихэр, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цай, мах махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, усны гаралт зэрэг бүтээгдэхүүний хангалт элбэг хүрэлцэж, зах зээлийн эргэлтийн ерөнхий байдал тэнцвэртэй тогтвортой байв. Хөдөө аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах салбар тогтвортой хөгжиж, хөдөө тосгоны өөрчлөлт бодитоор ахиж, зарим талаар онцгой ахиц гарсан байна.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл