
1. Материалаа бэлтгэнэ
2. Маслоо хайлуулж гурил, элсэн чихрээ хийж зуурна.
3. Ус нэмсний дараа сайн нухна.
4 . Нухсан гурилаа хүнсний скочоор боож, нэг цаг хөргөгчид байлгана.
5. Нухсан гурилаа жижиг хэдэн хэсэгт хуваан, нэг хэсгийг авч жижиг дугуй хэлбэрт оруулж элдээрэй.
6. Элдэхдээ гурилыг хэт нимгэн эсвэл хэт зузаан элдэхгүй байхыг анхаараарай. Элдсэний дараа жижиг дугуй хэвд хийнэ.
7. Ирмэгийн дагуух илүү гурилыг авна.
8. Хэвд хийсэн гурилын төв хэсэгт нүхлэж, шарах үед ёроолын хэсэг нь хөөхөөс сэргийлнэ.
9. Урьдчилан халааж бэлтгэсэн 190 хэмийн шарах шүүгээнд 30 минут орчим буюу гурилын өнгө нь шаргал болтол жигнэх.
10. Элсэн чихэр, масло 2-ыг хольж хутгаарай.
11. Гүзээлзгэнээ дөрөв хуваана.
12. Бэлэн болсон жигнэмгээ гарган хөрсний дараа кремээ түрхэнэ.
13. Хэрчсэн гүзээлзгэнээ дээр нь тавина.
14. Бага зэрэг элсэн чихэр дээр нь цацаж өнгө нэмнэ.
Хаврын хүнс! Гүзээлзгэний амттай кекс хийх арга
2017-04-21 15:53
Орц: Гурил 100g, масло 50g, элсэн чихэр 10g, ус 30g, крем 100g, элсэн чихэр 15g гүзээлзгэнэ 6 ширхэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
