Английн шинжлэх ухаантан, Ньюкаслын их сургуулийн профессор Steve Swioklo болон Che Connon саяхан 3D хэвлэх мэргэжлийг ашиглан хүн төрөлхтний хамгийн анхдагч нүдний эвэрлэг бүрхүүлийг амжилттай зохиосон байна. Энэ нь хүн төрөлхтөн хязгааргүй эвэрлэг бүрхүүлийн хангамжтай болсныг харуулсан байна. Гэсэн хэдий ч эдгээр нүдний эвэрлэг бүрхүүлийг шилжүүлэн суулгаж ашиглахад бас хэсэг хугацаа шаардлагатай аж.

Нүдний эвэрлэг бүрхүүлийн гол үйлдэл бол харааг төвлөрүүлэх болно. Дэлхийн хэмжээнд ойролцоогоор бараг 10 сая хүн нүдний эвэрлэг бүрхүүлдээ мэс засал хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд 5 сая орчим хүн түлэгдэл буюу нүдний өвчнөөр бүрэн хараагүй болсон байна. Гэсэн хэдий ч дэлхийн шилжүүлэн суулгах боломжийг хангаж чадсан эвэрлэг бүрхүүл маш их хэмжээгээр дутагдаж байгаа болно. 3D хэвлэлийн мэргэжлээр зохион бүтээсэн эвэрлэг бүрхүүл нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд хараагүй хүмүүст сайн сайхан ирээдүйг авчирч өгөх бүрэн боломжийг хангасан байна.
