
БНХАУ-ын Күнзийн төв Институт, Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албанаас үүсгэн санаачилж, МУИС-ийн Күнзийн Институт зохион явуулж, Хятад-Монголын Хэл Соёл, Боловсролын Сангаас ивээн тэтгэсэн Монгол Улсын оюутны 6 дахь удаагийн “Хятад дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар Чуулгад болжээ. Тэмцээний эцсийн дүнд 17 оюутан шалгарч шагнал хүртсэн байна.
"Ая дууны эгшиг өргөж, авьяас чадвараа сорьё” уриан дор зохион байгуулагдаж байгаа эцсийн шатны шалгаруулалтад, МУИС, МУБИС, МУОТИС, МУШУТИС, МУСЭЗИС зэрэг их дээд сургуулиудын нийт 20 оюутан оролцож ур чадвараа сорьсны дүнд шилдэг байранд 7 хүн, нэгдүгээр байранд 1 хүн, хоёрдугаар байранд 2 хүн, гуравдугаар байранд 5 хүн хүн тодорч, 200,000, 400,000, 600,000, 800,000 төгрөгийн шагнал тус тус хүртжээ.


