solongonews
Олон улсын соёлын салбарын яармаг нээгдлээ
2019-05-17 15:58
Олон улсын соёлын салбарын яармаг Шэнжэнь хотноо нээгдлээ.

Олон улсын соёлын салбарын XV үзэсгэлэн яармаг 05 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын Гуандун мужийн Шэнжэнь хотноо нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийн 103 орон, бүсийн 21 мянган байгууллага, компанийн төлөөлөгчид тав хоногийн турш чуулж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслүүдээ танилцуулан, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцүүдийг байгуулах юм. 
Хятадын зүгээс, соёл, гэгээрлийн салбарын 2000 байгууллага, компани оролцох бөгөөд нийтдээ 6000 төсөл, арга хэмжээ, хамтын ажиллагааны гэрээг танилцуулж, 100 гаруй мянган үзмэрийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. 

Шэньжэнь хотын хурал, үзэсгэлэнгийн төвд 105 мянган хавтгай метр талбайд нийт есөн чингэлэг байршуулсны дотор энэ жил анх удаа “Их булангийн бүс” буюу Гуандун, Макао, Хонконгийн соёл, түүх, уламжлалыг харуулсан үзмэрийн хэсэг багтжээ. 

Түүнээс гадна хотын үзэсгэлэнгийн танхим, галерей, худалдааны төвүүдэд үзмэрийн 60 орчим танхим тусгайлан гаргасан байна. Хятадын соёлын хөгжил, инноваци болоод урлаг, гэгээрлийн салбарын тэргүүлэгчдийн дийлэнх нь буюу 70 орчим хувь нь энэхүү үзэсгэлэн яармагт оролцдог бөгөөд өнгөрсөн оны XIV үзэсгэлэнгийн үеэр 1.7 их наяд юань буюу 247 тэрбум ам.долларын гэрээ, хэлцүүдийг байгуулжээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл