Уг экспоны үзэсгэлэн нийт 86 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 2550 үзмэрийн лангуу ажиллуулжээ. Үзэсгэлэн "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт болон Европ-Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалтыг харилцан холбож, Хятад, Орос хоёр тал шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, цэцэрлэгт хүрээлэн, зам тээвэр, банк санхүү, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх бөгөөд Хятад, Оросын хамтын ажиллагаагаар үзэсгэлэнд оролцож буй холбогдох улс орон, бүс нутгийн хамтын ажиллагааг дайчлах зорилготой юм.
Хятад, Оросын экспо нь Хятад, Орос хоёр орны Засгийн газрын зөвшөөрлөөр зохион явуулж буй үндэсний зэрэглэлийн, олон улсын шинжтэй эдийн засаг худалдааны томоохон арга хэмжээ бөгөөд хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа болон бүх талын солилцооны чухал индэр юм.
Хятад -Оросын 4 дэх экспо Харбин хотод нээгдлээ
2017-06-15 11:43
Хятад-Оросын IV экспо энэ сарын 14-ний үдэш Харбин хотод нээлтээ хийлээ. Одоогоор 74 улс орон, бүс нутгийн 13 мянга гаруй бизнесийнхэн үзэсгэлэнд оролцож байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
