Энэ он гарснаас нааш COVID-19-ийн халдварын нөлөөнөөс болсон эдийн засгийн дарамтыг хөнгөлж, аж ахуйн нэгжид туслах хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд Хятад улс урьд хожид үе шатны чанартай, тусгай зориулалттай татвар хөнгөлөх бодлого хэрэгжүүлжээ. Голдуу онц байдал, ажил үйлдвэрлэлээ сэргээх болон бичил аж ахуйн нэгжийг дэмжихэд зориулагдсан юм. Хамгийн шинэ тоо баримтад харуулснаар, энэ оны эхний дөрвөн сард Хятадын хэмжээнд шинээр 906 тэрбум 600 сая юанийн татварыг шинээ хөнгөлжээ.
Үндэсний татварын ерөнхий газрын шинэ тоо баримтад харуулснаар, 2020 оны 1-4-р сард Хятадын хэмжээнд шинээр нийт 906 тэрбум 600 сая юанийн татвар хөнгөлж, үүнд энэ онд хижигтэй тэмцэхэд болон эдийн засаг нийгмийн хөгжүүлэхийг дэмжихэд зориулагдсан татвар хөнгөлөлт 485 тэрбум 700 сая юаньд хүрчээ. Ань Хүй мужаар жишээлж хэлэхэд, энэ оны эхний дөрвөн сард Ань Хүй муж шинээр 27 тэрбум 420 сая юаньд хүрч, энэ нь татварын нийт орлогын 13.9%-д хүрч, зах зээлийн гол цогцын бизнес эрхлэх өөрийн өртгийг үр ашигтай бууруулсан байна.
Эх сурвалжаас үзвэл, Хятад улс өнгөрсөн жил тогтолцооны шинжтэй татвар бууруулах бодлогын үндсэн дээр энэ онд үе шатны шинжтэй бодлогоо эрчимжүүлж, жижиг дунд аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн, хүндрэлтэй аж ахуйн нэгжийн татварын дарамтыг хөнгөлөхөд анхаарал тавьж, төсөөлөхөд бүтэн жилд аж ахуйн нэгжийн дараасыг шинээр 2.5 их няад юаниар хөнгөлөх болно .
