Бага насны хүүхдүүдийг цахим тоглоомуудад донтохоос урьдчилан сэргийлэх санамж бичгийг гаргажээ
2019-11-06 10:36
Хятад улс бага насны хүүхдүүдийг цахим тоглоомуудад донтохоос урьдчилан сэргийлэх санамж бичгийг гаргажээ.
Хятадын Хэвлэл мэдээллийн үндэсний газраас бага насны хүүхдүүдийг цахим тоглоомуудад донтохоос урьдчилан сэргийлэх санамж бичгийг гаргажээ. Уг баримт бичигт цахим тоглоом хөгжүүлэгчид, Засгийн газрын агентлагууд, нийгмийн байгууллагуудын үүрэг хариуцлагуудыг тодотгосон байна.
Мөн цахим тоглоомын бүх хэрэглэгчийн хувийн мэдээллийг бүртгэж, бага насны хүүхдүүдийн тоглох цагийг хатуу хязгаарлахыг хүссэн байна. Үүний зэрэгцээ цахим тоглоомын төлбөртэй үйлчилгээнүүдэд 8-аас доош насны хүүхэд нэвтрэхийг хориглож, 8-аас дээш насны хүүхдүүдийн өдөрт болон сард төлөх мөнгөний хэмжээнд хязгаар тогтоожээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
