solongonews
2017 Эрээнхот, Замын-Үүдийн IX удаагийн боомтын нэгдсэн хурал
2017-06-02 22:19
Хятад, Монгол, Эрээнхот, Замын-Үүдийн IX удаагийн боомтын нэгдсэн хурал 2017 оны 5-р сарын 24-нд Эрээн хотод болов.

        Хятад улсын талаас Эрээн хотын Засгийн газрын орлогч дарга Цог, орлогч нарийн бичгийн дарга Вань Юүншэн болон боомт, гадаад харилцаа, худалдаа, аялал жуулчлал, аюулгүй байдлыг хамгаалах,  гааль татварын салбарын холбогдох дарга ажилтад, Монголын талд Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул Л.Золзаяа, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр болон Замын-Үүдийн нэгдсэн гаалийн дарга ажилтнууд оролцлоо.

   

    Эрээн хотын Засгийн газрын орлогч дарга Цог:

- Саяхан “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт Бээжин хотноо болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уригдан оролцсон юм.  Хятад, Монгол  хоёр тал улсын зэрэглэлийн хэд хэдэн чухал хамтын ажиллагааны гэрээ бичигт гарын үсэг зурсан нь ирээдүйд хоёр орны хооронд ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэх сайн суурийг тавьж, хөгжилд чухал ач холбогдолтой боломжийг авчирсан байна. Хятадын Эрээн хот, Монгол Улсын Замын- Үүд нь хоёр улсын хилийн чухал орон, гааль бүрдүүлэлт, хамтарсан хяналт шалгалт, хяналт шалгалт, хорио цээр, хил дамнасан аялал жуулчлал, дэд бүтэц, харилцан холбогдох, гадаад хэргийн талд өндөр ололт амжилт гаргаж, хоёр талын иргэдийн нөхөрсөг харилцаа, бизнес худалдаа зэрэг талыг ахиулахад үзүүлэх үүрэг нөлөө нь өдөр ирэх тусам илэрхий болж байна гэж хэллээ.

   Хурлаар Эрээн хотын дэд консул Д.Болд Монголын талыг төлөөлж зөвлөлдөх асуудлыг мэдээлсэн ба  Хятад улсын талаас Эрээн хотын боомтын албаны дарга Х.Бат зөвлөлдөх асуудлыг мэдээлэв. Хоёр тал хилээр нэвтрэх үнэмлэх олгох,  иргэдийн хилийн худалдааны бүсийн бизнесийг дэмжих, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, авто зам, төмөр замын бүрдүүлэлтийн нөхцөлийг сайжруулах, хамтарсан хяналтын салбарын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн аялал жуулчлал,  боомтын төлбөр авах төслийг стандартжуулах, аялал жуучлал, худалдааны тээврийн хэрэгслийн менежмент, хууль эрх зүйн сурталчилгааг бэхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд ярилцан судалж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

    Хурлын дараа Эрээн хотын Засгийн газрын орлогч дарга Цог, Монгол Улсын Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр  тус тус хоёр орныг төлөөлж,"2017 оны Хятад, Монгол Эрээнхот-Замын-үүдийн 9-р удаагийн боомтын нэгдсэн хурлын товч тэмдэглэл"-д гарын үзэг зурав.

Хятад улсаас Замын- Үүдэд суугаа консул Сай Вэньрүй, Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул Л.Золзаяа нар ажлын тал дээр консулын туслалцаа үзүүлэх болно гэдгээ илэрхийлсэн байна.

    Боомтын хамтарсан хурал нь 2007 оноос  эхлэн зохион байгуулагдаж, арван жилийн хугацаанд ес дэх удаа амжилтай хийсэн байна. Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил дамнасан соёл аялал жуулчлал, 3-р удаагийн тээврийн хэрэгслийн хилээр орох зэрэг томоохон төслийн асуудлуудыг шийдэн, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны хүрээнд чухал ач холбогдол үзүүлсэн байна.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Эрээнхотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл