solongonews
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүллээ
2016-12-09 19:13
Өмнөд Солонгосын парламент гишүүдийн санал хураалтаар ерөнхийлөгч Пак Гын Хэг хариуцлага алдсанд тооцож албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Ерөнхийлөгчийг түдгэлзүүлэхийг 300 суудалтай Үндэсний Ассамблейн 234 гишүүн дэмжиж, 56 гишүүн эсэргүүцсэн бол 2 гишүүн түдгэлзэж, 7 санал хүчингүй болжээ.

Үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд Хван Кё Ан ерөнхийлөгчийг түр орлох юм. Мөн Үндсэн Хуулийн шүүх парламентын шийдвэрийг 180 хоногийн дотор шалгаж, хууль ёсны дагуу болсон эсэхийг батлах ажээ.

Үндсэн Хуулийн шүүхийн 9 шүүгчийн 6 нь парламентын шийдвэрийг зөвшөөрвөл Пак Гын Хэ бүр мөсөн огцорч, Өмнөд Солонгост 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль явуулж дараагийн ерөнхийлөгчийг сонгоно.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл