“2019 оны олон улсын Цүндүгийн форум” -ын нээлтийн ёслол 12 дугаар сарын 01-ний өдөр Гуанжөү хотноо болж өндөрлөв. БНХАУ-ын дэд дарга Ван Чишань нээлтэд оролцож, үг хэлсэн байна.
Ван Чишань:
- Энх тайван, хөгжил бол цаг үеийн сэдэв бөгөөд олон талт үзэл нь хүн төрөлхтний зайлшгүй сонголт юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн даяаршилд хэлбэлзэл үүсэж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл, популизм газар авч, олон талт үзэл, дэг журамд ихээхэн нөлөө учрууллаа. Нэгдэх эсвэл тусгаарлах, хамтран ажиллах эсвэл зөрчилдөх зэрэг сонголтод дэлхий дахин оновчтой хариулт хүлээж байна. Хятад улс зах зээлээ нээлттэй болгож, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулахыг санаачилж байгаа нь Хятад улсын хөгжлийн боломжийг дэлхий дахинтай хуваалцах зорилготой. Хятад улс энх тайван, хөгжлийг баримталж, олон талт үзэл баримтлалыг тууштай дэмжиж байгаа нь хөгжлийн орчноо хамгаалах, өөрийн хөгжлийн туршлагаар дэлхийд үр өгөөжөө өгөх зорилготой юм гэж хэллээ.
