Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Өвөр Монголын Өөртөө Засах Орны төрийн бус өмчийн эдийн засгийн хөгжлийг түлхүү ахиулах тухай хэвлэлийн бага хурлыг 12 дугаар сарын 20-ны өдрийн үдээс өмнө зохион байгууллаа. Хурлаар Өвөр Монголын Өөртөө Засах Орны орлогч дарга Ай Лихуа Өвөр Монголын Өөртөө Засах Орны төрийн бус өмчийн эдийн засгийн хөгжлийг түлхүү ахиулахад олсон амжилт, оршиж байгаа асуудал болон дараа дараагийн ажлын гол гол асуудлыг танилцуулсан байна.

11 дүгээр сарын сүүлийн байдлаар Өвөр Монголын Өөртөө Засах Орны төрийн бус өмчийн эдийн засгийн нэгж 1.812 саяд хүрч, зах зээлийн эдийн засгийн нэгжийн 98 хувийг эзэлж байна. 2017 онд шинээр бүртгүүлсэн зах зээлийн эдийн засгийн нэгж 371 мянга 300 хүрч, өдөр бүртгүүлсэн эдийн засгийн нэгжийн дундаж тоо 1000 давах аж.
