solongonews
Шиньжяны Аксуд 7.1 магнитут хүчтэй газар хөдөллөө
2024-01-23 11:00
Шиньжяны Аксуд 7.1 магнитут хүчтэй газар хөдөллөө

   01-р сарын 23-ны шөнө 02 цаг 09 минутад Шиньжяны Аксу бүсийн Учитурпан шяньд 7.1 магнитут хүчтэй газар хөдөлснийг Хятадын газар хөдлөлт судлалын станц албан ёсоор хэмжиж тогтоов. Хойд өргөргийн 41.26 градус, зүүн уртрагийн 78.63 градус, гадаргуугаас 22 км гүнд газар хөдлөлтийн голомт байсан бөгөөд газар хөдлөлтийн төв хэсэг нь Учитурпан шяний Ямансу Киргиз үндэстний суурингийн нутагт байжээ. Өндөр уулстай, газар хөдлөлтийн голомтоос 5 км зайтай энэ бүс далайн түвшнээс 3048 метр өргөгдсөн өндөрлөг газар бөгөөд хүн ам сийрэг. Аксу бүс, Кизилсугийн Киргиз үндэстний өөртөө засах жөү, Кашгарын бүс нутагт хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Өнөө өглөөний 06:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн голомтоос 26 км зайтай Кизилсугийн Киргиз үндэстний өөртөө засах жөүгийн Акчи сяний Кулансарк сууринд 3 хүн бэртэж, тэднийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэн эмчилж байна. Учитурпан шяньд хүний амь нас хохирсон, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл