solongonews
Алшаа•2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэгийг Баянхотноо зураглав
2017-01-13 00:58
Алшаа•2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэгийн Баянхотод зураглав.

Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо, Алшаа аймгийн Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Өвөр Монголын Монгол сонин сүлжээний холбооноос санаачлан зохион байгуулж, Хятадын монгол хэлний сонин мэдээний сүлжээ, Алшаагийн Өдрийн Сонины Хорооноос хамтран зохион байгуулж буй Алшаа•2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэгийг 1 дүгээр сарын 12-ны үдэш Алшаа аймгийн төв Баянхотод амжилттай зураглав.

Алшаа аймгийн Радио Телевиз Хорооны тоглолтын танхимд учирсан бүхэн үдэшлэгээр хөгсөж, уулзсан бүхэн Алшаагаар бахархаж, ирсэн бүхэн монгол хувцсаараа гоёж, үзсэн бүхэн соёлоороо бахархасан халуун уур амьсгалтай байлаа. Үдшийн 20:00 цагийн үед үдэшлэгийн гол дуу болох “Заяаны цэнхэр говь” дөрвөн хүний найрал дуугаар үдэшлэгийн хөшгийг нээж, Алшаа нутгийн соёлын содон сонгодог онцлог шинжийг харуулж чадах элс манхан, онгон туурай, эзнээ гол, ганган тэмээ зэргээр үдэшлэгийн агуулгаа холбож, Алшаа нутгийн түүх соёлын содон гайхамшиг, Алшаагйин хачин сонин байгалийн өнгө үзэмж, бадран хөгжиж байгаа эдийн засаг, нийгэм, ард түмний зол жаргалтай амьдрал, нийгмийн амьдралын баян тансаг байдлыг урлагаар дамжуулан харуулахаар гол зорилгоо болгож, орон нутгийн онцлогтой үндэстэн ястны зан заншил, соёлын уламжлалыг үзүүлж, баясал цэнгэлийн дунд сэтгэл догдлохлын ид шидийг үзэгчиддээ мэдрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт сүлжээний урлагийн арга хэлбэрээр Алшаа нутгийн сайхныг харуулсан байна.

Алшаа•2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэг нь агуулга хэлбэр, үзүүлэх арга, сурталчилгаа зэргээрээ шинийг сэдэж, интернэт сүлжээний урлагийн хөгжлийг ахиулж, үндэстний соёлын содон гайхамшгийг уламжлан дэлгэрүүлжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл