solongonews
Хятад улсын гадаад валютын нөөц 3198.2 тэрбум ам.доллар хүрэв
2021-05-08 14:14
Хятад улсын гадаад валютын нөөц 3198.2 тэрбум ам.доллар хүрэв.

Дөрөвдүгээр сарын сүүлчийн байдлаар Хятад улсын гадаад валютын нөөц 3198.2 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд энэ нь 03-р сартай харьцуулахад 28.2 тэрбум ам.доллар нэмэгдсэн байна гэж Хятадын Гадаад валютын нөөцийн товчоо 07-ны өдөр мэдэгдсэн байна.

Дэлхийн хэмжээнд 04-р сарын валютын орлого, төлбөрийн гүйлгээ тогтвортой, валютын зах дахь эрэлт, нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй хэвээр байна. Олон улсын санхүүгийн зах зээл дээр томоохон улс орнуудын мөнгөний бодлогын хүлээлт, макро эдийн засгийн мэдээлэл зэрэг хүчин зүйлсийн нөлөөнд ам.долларын бус валютууд ам.долларын ханштай харьцуулахад өсч, томоохон орнуудын санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн байна.

- Валютын нөөцийг АНУ-ын доллароор илэрхийлсэн, валютын ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт гэх мэтийг валютын нөөцийн нийлбэр нөлөөгөөр энэ сарын нөөц нэмэгдсэн гэж Ван Чүнь-Ин мэдэгдэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл